Friday, July 25, 2008

Наадмын тухай

Наадмын өглөө эртлэн босоод урьд өдрийн бэлдэж тависан хувцасаа өмсөж наадмын талбайруу яардагсан. Аав маань барилддаг болохоор наадам эхлэхээс өмнө очино. Аавынхаа барилдахыг хараад давах түрүүлэх бүрт нь ааваараа бахархаж аавдаа хөтлүүлэн алхах сахайн байжээ. Дүү бид хоёр наадам бүрийг үздэг байлаа. Дүү бас барилдах дуртай мэдээ орсон үеээсээ л аавыг бэлтгэл хийж эхэлхэд хөөрчихдөг арай томроод өсвөрт барилддаг том том хүүхдүүдтэй бариалдана гээд л хүмүүсийг хөгжөөдөг байж. Хүүхдүүд дүүгээр минь тоглоод л баридаж байх үед нь өмдийг нь шувталчихаар заавал барилдаанаа дуусгаж байж өмдөө татдаг байж билээ.
ээж өвөө эмээ аав наадмын өдөр хуушуур аваарай гээд өгсөн мөнгийг нь наадмын хоёр өдөрт хуваагаад ихэнхидээ сугалаа сугалсаар байгаад дуусгачихаад л ааваас авна.
Наадмаар заавал шинэ хувцас хотоос захиж авна.6-р ангид байхад дүү бид 2-ийн хувцас наадмын өмнөх өдөр ирэх ёстой байтал ирээгүй би өдөржин уйлж билээ Аав сандраад авчирах ёстой хүнлүү байн байн утасдаад ээж харин юундаа уйлдгийн хуучин хувцаснаасаа өмсөөд явахгүй юу гээд загнаад дүү шоолоод

Арай том ангид ороод ирэхээр ангийнхантайгаа нийлээд боллейбол сагс ширээны теннисний тэмцээн ороод орой шоу үзэх зөвшөөрөл авах гэж бөөн юм болдогсон. Ихэнхидээ л оройн тоглолт шоуны зөвшөөрөл авч чаддаггүй байлаа. 9,10-р ангиас хойш харин оройн шоуны зөвшөөрөл шууд өгдөг болоод том хүн болсноо мэдэрч билээ гэсэн хэхэ
Орой наадам тараад аав байныхаа мөнгөөр зөндөө чихэр жимс аваад халамцуухан харидагсан .
Аавыг барилдахаа болисноос хойш наадамд үзэхдээ бөх үзэхээ болисон доо. Аав маань хөдөө машинтай явж байгаад хуруугаа хөлдөөгөөд тайруулсан юмаа. Гэхдээ л наадам дөхөхөөр аавын минь сэтгэл нэг л сонин, наадмын өглөө өмнөх шигээ эртлэн боссон ч надмын талбай руу үзүүр түрүүний бөх харах гэж л явдаг болсон.
Харин хоёр дүү маань наадамын өмнөх өдөр зодог шуудагаа гарган энд тэнд ханзарсан барисныг нь оёхыг хараад сэтгэл нь онгойдог бололтой.

No comments: