Sunday, July 27, 2008

эхлэл

Зулаа аажуухан орноос өндийж халадаа углан сүүмэлзэн бүдийх тэнгэрийг хараад бас л бороо орохоор байх шивдээ гээд аажуухан санаа алдан усанд ороод ажилдаа яарлаа.
Бороо орох тоолонд яагаад би түүнийг ийм санадгийн болоо одоо хайр дээрээ оччихсон намайг бодох ч үгүй байгаа боловуу надад ярьдаг шигээ тэр охиндоо биш надад үнэнээсээ хайртайн боловуу.

Анх Тулгааг ажлын чөлөө заваар намайг ширтэхийг хараад найз охинтойгоо Тулгааг шоолон юу гэж инээлддэг байлаа. Энэ батгатай нүүрний хаана үнсэхийн бол гээл гэтэл одоо түүнийг санаад хардаад харамлаад л хорвоо гэж сонин юмаа.
Тулгааг явсанаас хойш олигтой хоолч идсэнгүй өнөөдөр ажлаа тараад сайхан хоол хийж нөгөө хэдийгээ дуудий байж гэж бодож явсаар ажилдаа ирчихлээ.
Хамт ажилдаг хэд нь Тулгааг өдөр болгон асуух нь ядаргаатай утсаар ярьж байна уу санаж байнауу, чамайг очихоор та хоёр хуримаа хийгээд бид нарт зурагаа явуулаарай Тулгааг явсанаас хойш чи их тураад байна хоолоо сайн идэж бай гэх зэрэгээр бүгд л Тулгаагийн холбогдолтой. Тулгаа Монголдоо найз охинтой гээд хэлчихилтэй биш тэгнээ тиймээ гэж тэд нарын амыг нь дагуулаад л хариулах аядана.
Орой ажлаа тараад гэрийнхээ түлхүүрийг хайгаад цүнхээ ухаж байтал утас нь дугарахаар номерийг нь анзааралгүй автал
-байна уу
- байна байна хэн вэ
-Чи зулаа юу гээд танихгүй дуутай эмэгтэй асуухаар нь гайхасгийн тиин би байна гэсэн
Би Тулгаагийн авгай байна. Тулгаа та хоёр ямар учиртайн бээ шөнө орой мессеж бичихээ болимоор юм энэ хүн чинь энэдээ амьдралтай хүн тэгээд ч би энэ хүнийг 3,4 жил хүлээсэн хүн юмшүү гэхэд нь юу ч хэлж чадсангүй утсаа салгачихав.
тиймээ би мэднэ гэлтэй биш Зулаа хэсэг уйлж сууснаа нулимсаа арчин Тиймээ чи түүхийг нэг өдөр хаяад явахыг , нуугдан байж тэрэнтэйгээ утсаар яридагийг нь мэдсээр байж түүнийг гээд хүлээх нэгэн эмэгтэй байгааг мэдсээр байж эхлүүлсэн болохоор би л ганцхан буруутай мартья гээд нулимсаа арчин бослоо.

Friday, July 25, 2008

Наадмын тухай

Наадмын өглөө эртлэн босоод урьд өдрийн бэлдэж тависан хувцасаа өмсөж наадмын талбайруу яардагсан. Аав маань барилддаг болохоор наадам эхлэхээс өмнө очино. Аавынхаа барилдахыг хараад давах түрүүлэх бүрт нь ааваараа бахархаж аавдаа хөтлүүлэн алхах сахайн байжээ. Дүү бид хоёр наадам бүрийг үздэг байлаа. Дүү бас барилдах дуртай мэдээ орсон үеээсээ л аавыг бэлтгэл хийж эхэлхэд хөөрчихдөг арай томроод өсвөрт барилддаг том том хүүхдүүдтэй бариалдана гээд л хүмүүсийг хөгжөөдөг байж. Хүүхдүүд дүүгээр минь тоглоод л баридаж байх үед нь өмдийг нь шувталчихаар заавал барилдаанаа дуусгаж байж өмдөө татдаг байж билээ.
ээж өвөө эмээ аав наадмын өдөр хуушуур аваарай гээд өгсөн мөнгийг нь наадмын хоёр өдөрт хуваагаад ихэнхидээ сугалаа сугалсаар байгаад дуусгачихаад л ааваас авна.
Наадмаар заавал шинэ хувцас хотоос захиж авна.6-р ангид байхад дүү бид 2-ийн хувцас наадмын өмнөх өдөр ирэх ёстой байтал ирээгүй би өдөржин уйлж билээ Аав сандраад авчирах ёстой хүнлүү байн байн утасдаад ээж харин юундаа уйлдгийн хуучин хувцаснаасаа өмсөөд явахгүй юу гээд загнаад дүү шоолоод

Арай том ангид ороод ирэхээр ангийнхантайгаа нийлээд боллейбол сагс ширээны теннисний тэмцээн ороод орой шоу үзэх зөвшөөрөл авах гэж бөөн юм болдогсон. Ихэнхидээ л оройн тоглолт шоуны зөвшөөрөл авч чаддаггүй байлаа. 9,10-р ангиас хойш харин оройн шоуны зөвшөөрөл шууд өгдөг болоод том хүн болсноо мэдэрч билээ гэсэн хэхэ
Орой наадам тараад аав байныхаа мөнгөөр зөндөө чихэр жимс аваад халамцуухан харидагсан .
Аавыг барилдахаа болисноос хойш наадамд үзэхдээ бөх үзэхээ болисон доо. Аав маань хөдөө машинтай явж байгаад хуруугаа хөлдөөгөөд тайруулсан юмаа. Гэхдээ л наадам дөхөхөөр аавын минь сэтгэл нэг л сонин, наадмын өглөө өмнөх шигээ эртлэн боссон ч надмын талбай руу үзүүр түрүүний бөх харах гэж л явдаг болсон.
Харин хоёр дүү маань наадамын өмнөх өдөр зодог шуудагаа гарган энд тэнд ханзарсан барисныг нь оёхыг хараад сэтгэл нь онгойдог бололтой.

Sunday, June 29, 2008

ХА ха

Энийг уншаад үхтлээ инээлээштээ.


Чойжоо гуай гэж үзэл суртлын нийгэмд амьдарч байсан мөрөөрөө нэг өвгөн
Чойжоо гуай ажлаа гайгуй сайн хийж төвөөс хүн сурвалжилахаар ирж л дээ.
Тэгээд асуусан
-За таны алдар нэр хэн билээ?
-За миний алдар нэр Чойжоо
-Үгүй ээ та зүгээр л Чойжоо гээд хэлчих
-За
-За дахиад,... Таны алдар нэр хэн билээ?
-Миний алдар зүгээр л Чойжоо
-Үгүй ээ та ганцхан Чойжоо гээд хэлээтхээч
-За
-
За таны алдар нэр хэн билээ?
-за миний алдар нэр ганцхан Чойжоо
-Бишээ та урд хойно нь юмгүй Чойжоо гээд хэлчихэж чадахгүй байна уу гээд уурлаж
-За
-
За таны алдар нэр хэн билээ?
-
За миний алдар нэр урд хойно нь юмгүй Чойжоо гэж гэнэ.
Тэгж тэгж нэр алдар асуухаа алгасаад дараагийн асуултанд орж,
-Та түрүү сарын сүүлээр төлөвлөгөөгөө яаж биелүүлсэн тухайгаа ярьдаа
-
Та түрүү сарын бөгсөөр..... гээд эхэлтэл сурвалжлагч Та юун бөгс бөөр яриад унав аа гээд загнаж гэнэ. Тэгсээр байгаад Чойжоо гуай залхаад сурвалжлагч ч ядраад болисон гэнээ









Friday, June 13, 2008

бодол

Шувуу жиргээд, ус үнэртээд,нам гүм яаралгүй зөндөө алхлаа
Гэрээ нутгаа би зөндөө санажээ. Намуухан бороо шиврээд өрхөө бүтээчихсэн ээж минь тогоо дүүрэн борцтой будаатай чанаад хөршүүдээ хүртэл дууддагсан. Санаад байнаа ээжээ
Бушуухан таньдаа очиж энгэрт нь наалдаж эрхлэхсэн. Хайртай таньдаа

Tuesday, June 10, 2008

Сайхан мушгих юмсан

Байрны ойролцоо дэлгүүрүүдийн хажууд бага гарын мөрийтэй тоглоомчид өдөр болгон тоглоно Амралтын өдрүүдэд талбайгаа нэмээд нилээн хэдэн ширээ зарим нь газар юм дэвсээд суучихсан эмэгтэй хүн ч харагддагийн. Хөзөр даалуу даам гээд тоглохгүй тоглоом байхгүй. Сандал ширээг нь дэлгүүрүүдийн эзэд аягүй бол өгдөг байх эд нар өглөөнөөс орой болтол хоосон байх биш хоол иднэ тамхи татна бас ганц хоёр шар айраг архи гээд дэлгүүрт ч ашигтай.

Хүүхэд байхдаа ёстой хөзөрны дон тусчихсан байдаг байж Тоглох хүн олдохгүй бол ганцаараа 8 хуваагаад хий хүнтэй 8гар үздэг байлээштээ. Хажуу хашаанд нилээн олон миний үеийн хүүхэдтэй тэгээд тоглох юм бол гэрээс дуудаж нэг бол булхайцаж муудалцахгүй л бол өөрсдийн санаагаар дуусгахгүй.
Харин оюутан болсон хойноо харин ч нэг мушгина гэдгийг үзүүлж өгдөг боллооштээ. Ангийн тусгай дүрмээр өөрсдийн зохиосон үг хэллэгтэй.
НЭг удаа ангийхаа бандийнд очоод тоглож байсан аав нь хамт тоглий гээд тогложээсэн чинь авыг нь данс хөтөлж байсан банди -Хөгшөөн одоо хүчиндүүлэх л болж дээ гэсэн аав гайхаад бөөн инээдэм болж билээ.
2 өнжөөд 3 дахиа заавал орох ёстойг хүчиндүүлнэ гэж ярьдаг байсын.
Бас хөдөөнөөс ирсэн ах эгч хоёрыг Сонсголонд айл хэсэхэд нь дагаж яваад шөнөжин тоглоод овоо хэдэн юмтай болсон өглөө хичээлээс хоцроод таксидчихсан шүү.
Сайхан мушгих ч сайхан шүү гэсн.

Saturday, June 7, 2008

Гэнэт гэдэн хөдөлгөдөг байнаштээ

Ойрын үед нөхөр бид хоёр нилээн завгүй хоол ундыг боломж боломжоороо аргалаал байсын тэгээд өнөөдөр л эртхэн хариж сайхан хоол хийж муу хань ижилдээ өгий гэж бодоол хэдээс тарахыг нь асуусан одоо таржийн ажлийнхан нэг газар сууя гээдээн яахуу гэхээр нь гэнэт нэг юм хөдлөөд юу яриадаагаан гэр орондоо эрт харий энэ тэр гэж боддгүймуу гээл баахан орилсон чинь худлаа худлаа ажил жаахан ихтэй оройтох байх яахнуу гэсэн чинь гэж авдын.
Ямар хоол идэхийн асууж байгаад хиие байз гэж бодоол залгасан утсаа авдаггүй.
Тэгсэн харин сайхан гар чинь ажлынхантайгаа явчихсан байдаг байнаштээ.
Тийм аймаар хэдхэн секунтэд сэтгээд байхдаа яаахуу дээ.
2,3 хоног дуу хураастай байсан өнөөдөр хичээлээс ирсэн ногоо могоого цуглуулчихсан банштай цай май хийцэн байхаар нь жаахан тайвшираад ганц хоёр үг солисон чинь тайлангаа тавьжийнаа. Хамт ажилдаг нэг Солонгос нь ажлаасаа гараад үдэлт хийсийн байхаа яалт ч үгүй явахгүй бол болохгүй байсын гэнэ.
За яахуу явлаа гээд хэлж болдгүймуу ямар хурдан сэтгэжийхийн гэсэн ханийг хашигачаал унахар айгаад гялс хоол идчээл харьж тайлбарлий утсаар хэлээд зөвшилцөлд хүрэхгүй юм чинь гэнээ.
Тэгээд нэгэнт явсийн бол жаахан байж байгаад ирэхгүй яасын гэсэн цаг хугацаа алдуул хямрал өргөн хүрээтэй болох мөн дайн бусад улсыг хамрах байх гээд гэнээ .

Tuesday, June 3, 2008

ЗҮҮД ШИГ АМЬДРАЛ

.Амьдрал дэндүү сайхан, яг л зүүд шиг юм

Зүүд шиг амьдрал

Нэгэн шөнө би энэ орчлонгоос тасарч
Нил ягаахан цэцэгстэй цэлгэр талаар ниснэ
Нүдний өмнө туулсан амьдрал минь хөвөрч
Нүүх алсын тэртээд дурсамж бүхэн минь хөглөрөөд

Зүүд юмуу чи амьдрал минь….

Зөрөөд өнгөрөх хүмүүс над руу инээмсэглэн
Зөөлөн шиврэх бороо бодлыг минь норгосоор
Зүрх сэтгэлээ хэн нэгэнд үүрдийн болгож өгчихөөд
Зуун жил дурсагдах гэгээн хайртай учраад л

Зүүд шиг амьдрал минь хөвөрсөөр л….

Хөх тэнгэрийн үүлс миний дээгүүр нүүсээр
Хөөрөн мандах наран намайг тойрон эргэлдэж
Хүнийг хайрлах сэтгэлийг бурхан адил шүтсээр
Хүсэл хяслын замбуулинд ухаарал тээсээр буцах

Зүүд адил амьдрал минь үргэлжилсээр л…

Гэрэл гэгээтэй бүхнийг би өөрийн болгочихоод
Гэгээн хүсэл мөрөөдлөө зүрхэндээ тээгээд
Гуниг зовлон гээчийг ажрах ч үгүй туулж
Ганц олдох насаа жаргалд умбан өнгөрөөсөөр

Зүүд шиг амьдрал минь урссаар л .. ..

Цэцэг цэцэгийн үнэрт ухаан минь балартаж
Цэнгэх залуу нас минь гал шиг дүрэлзээд л
Цээжинд багтахгүй цохилох атгахан бор зүрх минь
Цэвэр ариухан бүхэнд шунан дурлаж булиглахад

Зүүд мэт амьдралаа би туулсаар л….

Дуулах дууны аяз шиг намуухан эгшиглэх амьдралд
Дүүлэх бяцхан шувуухай мэт эрх чөлөөгөөр ундаалж
Дундуур бүхнийг дүүргэх сэтгэл итгэлийн ундаргаар
Дуусах газраа хулээн цаг хугацаа урагшилсаар л

Зүүд адил амьдралдаа би дурласаар л….

Амьдрал чи намайг ахиад бүр сайн хурцал
Алдаа оноог минь дэнслэн жил жилээр урагшил
Алхам бүрт хүч нэмж улам цааш хөвөр
Алган дээр минь бөмбөрөх Алтан утас шиг, яг л

Зүүд юм байна чи, нэг л насны амьдрал минь
Зөөлөн чихэнд минь шивнээч , тиймээ гэж,,,
Хэлж дуусаагүй байхад чинь хэрэв чамд итгэвэл
Хэзээ ч би сэрэхгүйэ, энэ л чигээрээ зүүдлэе!

Зүүд шиг амьдрал минь үргэлжилээч,
Зуу зуун жил...

2007 оны 10 сарын 19
03:58