Tuesday, June 3, 2008

ЗҮҮД ШИГ АМЬДРАЛ

.Амьдрал дэндүү сайхан, яг л зүүд шиг юм

Зүүд шиг амьдрал

Нэгэн шөнө би энэ орчлонгоос тасарч
Нил ягаахан цэцэгстэй цэлгэр талаар ниснэ
Нүдний өмнө туулсан амьдрал минь хөвөрч
Нүүх алсын тэртээд дурсамж бүхэн минь хөглөрөөд

Зүүд юмуу чи амьдрал минь….

Зөрөөд өнгөрөх хүмүүс над руу инээмсэглэн
Зөөлөн шиврэх бороо бодлыг минь норгосоор
Зүрх сэтгэлээ хэн нэгэнд үүрдийн болгож өгчихөөд
Зуун жил дурсагдах гэгээн хайртай учраад л

Зүүд шиг амьдрал минь хөвөрсөөр л….

Хөх тэнгэрийн үүлс миний дээгүүр нүүсээр
Хөөрөн мандах наран намайг тойрон эргэлдэж
Хүнийг хайрлах сэтгэлийг бурхан адил шүтсээр
Хүсэл хяслын замбуулинд ухаарал тээсээр буцах

Зүүд адил амьдрал минь үргэлжилсээр л…

Гэрэл гэгээтэй бүхнийг би өөрийн болгочихоод
Гэгээн хүсэл мөрөөдлөө зүрхэндээ тээгээд
Гуниг зовлон гээчийг ажрах ч үгүй туулж
Ганц олдох насаа жаргалд умбан өнгөрөөсөөр

Зүүд шиг амьдрал минь урссаар л .. ..

Цэцэг цэцэгийн үнэрт ухаан минь балартаж
Цэнгэх залуу нас минь гал шиг дүрэлзээд л
Цээжинд багтахгүй цохилох атгахан бор зүрх минь
Цэвэр ариухан бүхэнд шунан дурлаж булиглахад

Зүүд мэт амьдралаа би туулсаар л….

Дуулах дууны аяз шиг намуухан эгшиглэх амьдралд
Дүүлэх бяцхан шувуухай мэт эрх чөлөөгөөр ундаалж
Дундуур бүхнийг дүүргэх сэтгэл итгэлийн ундаргаар
Дуусах газраа хулээн цаг хугацаа урагшилсаар л

Зүүд адил амьдралдаа би дурласаар л….

Амьдрал чи намайг ахиад бүр сайн хурцал
Алдаа оноог минь дэнслэн жил жилээр урагшил
Алхам бүрт хүч нэмж улам цааш хөвөр
Алган дээр минь бөмбөрөх Алтан утас шиг, яг л

Зүүд юм байна чи, нэг л насны амьдрал минь
Зөөлөн чихэнд минь шивнээч , тиймээ гэж,,,
Хэлж дуусаагүй байхад чинь хэрэв чамд итгэвэл
Хэзээ ч би сэрэхгүйэ, энэ л чигээрээ зүүдлэе!

Зүүд шиг амьдрал минь үргэлжилээч,
Зуу зуун жил...

2007 оны 10 сарын 19
03:58

2 comments:

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Sain baina uu? Bas neg zuudnii orchin shineer neegdej baigaad taatai bna. Uuriig chini shine hun gej oilgoloo. (Zarim humuus maani 2,3 blog hutuldug bolood baigaa tedniie neg ch baij boloh yum) Gesen ch chamd amjilt husie. Bicheed baigaarai. Blog ertuntsud tavtai moril

zuud said...

bayarllaa bumaa axaa